Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем

Ерөнхий танилцуулга

    КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвартай тэмцэх, тархалтыг сааруулах гол хэрэгслүүдийн нэг нь таны гарт байгаа ухаалаг утас юм. Та коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх “КОВИД-19 ЭРСДЭЛ” системийг суулгаж идэвхжүүлснээр халдварт өртсөн эрсдэлээ цаг алдахгүй мэдэх боломж бүрдэнэ. Эрт мэдсэнээрээ та цаг тухайд нь эмнэлгийн тусламж авах, хайртай хүмүүсийнхээ халдвар авах эрсдэлийг бууруулах, бусдад халдвар тараахгүй байх, цаашлаад нийтийн дундах халдварыг хумихад дэм болох юм.

КОВИД-19 ЭРСДЭЛ систем нь та хэрвээ халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

  • “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны нэр болон бусад хувийн мэдээллийг авахгүй бөгөөд таны мэдээллийг хэзээ ч хэнд ч дамжуулахгүй.
  • “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны байршлын талаар мэдээлэл цуглуулж хадгалахгүй. Уг систем нь GPS-ийг биш Bluetooth технологийг ашигладаг.
  • “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны болон хайртай хүмүүсийн тань амь насыг аврахад тусална.

Хүн бүрийн оролцоо халдварын тархалтыг хумиж хэвийн амьдралдаа ороход нэмэр болно.

КОВИД-19 ЭРСДЭЛ системийг аль болох олон хүн хэрэглэж байж халдварын тархалтыг бууруулахад дэмжлэг болж иргэд хэвийн амьдралдаа шилжихэд нэмэр болох юм. Тиймээс та бусдад КОВИД-19 ЭРСДЭЛ системийн талаар мэдээлэл хуваалцаж халдвараас сэргийлэхэд дэмжлэг үзүүлнэ үү.

КОВИД-19 ЭРСДЭЛ, коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем

    Энэхүү систем нь Google, Apple-тай хамтран коронавируст халдварын тархалтыг сааруулахад туслах зорилготой шинэ үйлчилгээ юм.

Bluetooth технологи ашиглана

Энэхүү системийг суулгаж, идэвхжүүлснээр таны утас Bluetooth технологи ашиглан бусад хэрэглэгчидтэй нууцлал бүхий код хуваалцах юм.

Утаснууд мэдээлэл солилцоно

Хэрэв таны ойрхон байсан хэн нэгэн хэрэглэгч сүүлийн 14 хоногийн хугацаанд САРС-КоВ-2 вирүсийн халдвар авч шинжилгээний хариу нь эерэг гарсан бол энэхүү анхааруулгын систем танд мэдэгдэх болно.

Анхааруулга

КОВИД-19 ЭРСДЭЛ систем нь та хэрвээ халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ,

Хэрэв таны өөрийн шинжилгээний хариу эерэг гарсан бол КОВИД-19-ийн тархалтыг бууруулахын тулд та бусдад хялбараар, хувийн нууцлалаа алдалгүйгээр мэдэгдэх боломжтой юм. Нууцлал бүхий код гэдэг нь таны хувийн мэдээлэл ба байршлын мэдээллийг агуулаагүй санамсаргүй тоон дараалал юм. Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх “КОВИД-19 ЭРСДЭЛ” системийг суулгаж, идэвжүүлж хэрэглэх нь маск зүүх, агаар сэлгэх, хүн хоорондын зай барих зэрэгтэй нэгэн адил КОВИД-19 өвчнөөс өөрийгөө болон ойр тойрныхоо хайртай хүмүүсээ хамгаалах бас нэг арга юм.

  • “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны нэр болон бусад хувийн мэдээллийг авахгүй бөгөөд таны мэдээллийг хэзээ ч хэнд ч дамжуулахгүй.
  • “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны байршлын талаар мэдээлэл цуглуулж хадгалахгүй. Уг систем нь GPS-ийг биш Bluetooth технологийг ашигладаг.
  • “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны болон хайртай хүмүүсийн тань амь насыг аврахад тусална.

iOS, Аndroid үйлдлийн систем дээр ашиглах заавар Утсан дээрээ КОВИД-19 ЭРСДЭЛ системийг хэрхэн суулгаж, идэвхжүүлэх вэ?

Android - Андройд хэрэглэгчид коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх КОВИД-19 ЭРСДЭЛ системийг Google Play Store-оос татан авч суулгаж болно.

iOS - Хэрэв та iPhone 5S, 6, 6 Plus хэрэглэдэг бол үйлдлийн системээ iOS 12.5 болгож шинэчлэнэ. Хэрэв та iPhone 6S эсвэл түүнээс шинэ хувилбар хэрэглэдэг бол үйлдлийн системээ iOS 13.7 ба түүнээс дээш хувилбартай эсэхийг нягтлаарай. Апплын утас хэрэглэгчид коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх системийг өөрсдийн утасны тохиргоо руу нэвтэрч шууд идэвхжүүлж болно. Доорх видео зааварчилгааг дагах эсвэл дор үзүүлсэн энгийн алхамуудыг дагаж хийгээд КОВИД-19 ЭРСДЭЛ системийг идэвхжүүлээрэй. Нүүр хуудаст "Settings" дээр дарна уу. Яаралтай тусламжийн SOS & Батерейтай ижил бүлэгт багтсан “Exposure Notifications" -ийг олохын тулд доош гүйлгэж үзээрэй. “Exposure Notifications" -ийг идэвхжүүлэх дээр дарна уу. Коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем хэрхэн ажилладаг талаар мэдээлэл өгөх цонх гарч ирэх бөгөөд "Үргэлжлүүлэх" дээр дарна уу. Улсын жагсаалтаас Монгол Улсыг сонгоно. КОВИД-19 ЭРСДЭЛ системийн үйлчилгээний нөхцөлийг хянан үзэж, зөвшөөрнө. Коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх системд утасныхаа Bluetooth-д нэвтрэх зөвшөөрөл өгнө. Утасныхаа “Notifications” идэвхжүүлж “Turn on/Асаах” дээр дарна уу.

FAQ

Түгээмэл асуулт, хариулт

image
    Уламжлалт байдлаар хавьтал хөөх нь нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд халдварт өвчний тархалтыг хянах, сааруулахад ашигладаг арга юм. Энэхүү аргын хүрээнд халдвартай хүмүүсээс өмнө нь уулзсан хүмүүсийн талаарх мэдээллийг биеэр эсвэл утсаар асуумж авч цуглуулдаг. Улмаар хавьтал хэмээн тодорхойлогдсон хүмүүст хорио цээрийн дэглэм сахиулах, халдвар дамжуулах гинжин хэлхээг таслахын тулд шинжилгээнд хамруулах зэрэг аюулгүй байдлын зохих арга хэмжээг авдаг. Энэ үйл явц нь хавьтал тодорхойлоход чухал ач холбогдолтой бөгөөд Apple, Google-ийн хамтран боловсруулсан систем нь энэхүү үйл ажиллагаанд тулгарч буй зарим бэрхшээлийг арилгаж чадна хэмээн үзэж байна. Нэгдүгээрт, уламжлалт хавьтал тодорхойлох ажлыг гүйцэтгэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн олон ажилтнууд шаардлагатай тул зохион байгуулалтын хувьд ихээхэн ачаалал үүсгэдэг. Хоёрдугаарт, халдвар авсан хүмүүсийг хайж олох, тэдэнтэй ярилцах шаардлагатай байдаг бөгөөд зарим тохиолдолд хавьталд орсон хүмүүсээ бүгдийг нь санахгүй эсвэл мэдэхгүй байх асуудал гардаг тул энэ нь халдварыг эрт үед нь таслахад бэрхшээл учруулдаг.

    Боломжтой. Халдварт өвчний тархалтыг сааруулах, хумих үндсэн арга бол хавьтлуудыг хурдан хугацаанд олж илрүүлэн тэднийг тусгаарласнаар цаашид халдвар тараахаас сэргийлэх явдал юм. Хавьтал хөөх ажиллагаа нь халдварт өвчин болгоны халдварлах зам, хугацаа зэргээс шалтгаалан өвөрмөц шинж чанартай байдаг тул халдварт өвчин болгонд өвөрмөц сорилтуудтай тулгардаг. Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд, нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд, ТББ-ууд хавьтал хөөх аргыг ашиглан КОВИД-19 цар тахалтай тэмцэж байна.
image

image

    Технологи нь дээрх хүчин чармайлтуудад чухал үүрэг гүйцэтгэж чадна. Хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг автоматаар идэвхжүүлэх байдлаар КОВИД-19-ийн эерэг тохиолдолтой хавьтал болсон хүнд мэдээлэл хүргүүлэхэд тусална. Жишээлбэл, энэ технологийг хавьталд өртсөн хүнд дараагийн авч хэрэгжүүлэх алхмуудын зааварчилгаа бүхий мэдэгдлийг түргэн шуурхай илгээхэд ашиглаж болно. Ингэж технологийн дэвшлийг ашиглах нь уламжлалт аргаар хавьтал хөөж, мэдээлэл өгөхөөс илүү үр дүнтэй байж болох юм. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн байгууллагад тухайн хүнтэй холбоо барьж, удирдамж өгөх боломжийг олгон уламжлалт аргаар хавьтал хөөх ажилд дэм болно. Хавьтлын эрсдэлийг эрт мэдээлэх систем нь шинэ технологи бөгөөд улс орнуудын эрүүл мэндийн байгууллагууд өөр өөрсдийн тогтолцоондоо тааруулан хэрэглэж байна.

    2020 оны 4-р сарын 10-ны өдөр Google, Apple компаниуд хамтран гар утасны төхөөрөмжүүд дээр Bluetooth технологийг ашиглан хавьтал тодорхойлох ажилд туслах хавьтлын эрсдэлийг эрт мэдээлэх системийн шийдэл зарласан. Хэрэглэгчид системийг идэвхжүүлсний дараа ухаалаг утаснууд хоорондоо Bluetooth-ээр тухайн хэрэглэгчийг таних боломжгүй нууцлал бүхий санамсаргүй тоон кодыг солилцох ба ба нэмэлт аюулгүй байдлыг хангах үүднээс уг код нь 10-20 минут тутам өөрчлөгддөг байна.
image

    Google болон Apple компаниуд энэхүү хавьтлын эрсдэлийг эрт мэдээлэх системийг хөгжүүлэхдээ хэрэглэгчийн хувийн нууцлалыг тэргүүн эгнээнд тавьсан бөгөөд энэ талаар чанд удирдамж боловсруулсан болно. Үүнд:

  • Системийг идэвхжүүлэхийн тулд хэрэглэгч бүр тодорхой сонголт хийх шаардлагатай болно. Үүнийг хэрэглэгч хүссэн үедээ өөрөө унтрааж болно.
  • Хавьтлын эрсдэлийг эрт мэдээлэх систем нь хэрэглэгчийн төхөөрөмжийн байршлын мэдээллийг Эрүүл мэндийн байгууллага, Apple, Google-тэй хуваалцахгүй.
  • Bluetooth нууцлал бүхий код нь 10-20 минут тутамд шинэчлэгддэг бөгөөд энэ нь хэрэглэгчийн байршлыг дагаж мөрдөхөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.
  • Хавьтал болсон тухай мэдээлэл нь зөвхөн хэрэглэгчийн төхөөрөмж дээр очно Нэмж дурдахад, шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн хувийн мэдээлэл нь Apple, Google эсвэл гуравдагч этгээдэд илгээгдэхгүй болно.
  • Энэхүү системийг зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд хавьтал мөшгөх, олж илрүүлэх зорилгоор ашиглана.
  • Google болон Apple нь хавьтлын эрсдэлийг эрт мэдээлэх системийг шаардлагагүй болсон тохиолдолд бүс нутгийн хэмжээнд идэвхгүйжүүлнэ.

Боломжтой. Энэ технологийг ашиглах эсэх нь хэрэглэгчийн сонголт бөгөөд мөн хүссэн үедээ унтрааж болно.

Энэхүү шийдлийн зорилго нь нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудад КОВИД-19-тэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх, хавьтлыг тодорхойлох явцад хэрэглэгчийн хувийн мэдээлэл нууцлагдсан байхаар бүтээгдсэн. Технологид нэвтрэх боломжийг зөвхөн нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудад олгоно. Нийгмийн эрүүл мэндийн байгууллага нь КОВИД-19-ийн эерэг батлагдсан тохиолдлуудын өөрсдийнх нь зөвшөөрлийн дагуу нууц код бүхий жагсаалтыг авах боломжтой. Энэхүү систем нь Apple болон Google-ийн зүгээс хувь хүнийг таньж тодорхойлох боломжтой мэдээлэлд нэвтрэх эрхгүй байхаар зохион бүтээгдсэн болно.

Хэрэв та “КОВИД-19 ЭРСДЭЛ” системийг идэвхжүүлсэн бол хавьтал тодорхойлох өгөгдөл нь таны утсан дээр хадгалагдаж, боловсруулагдана. Bluetooth-ээр солилцсон нууцлал бүхий кодууд зөвхөн дараах хоёр тохиолдолд эрүүл мэндийн байгууллагатай мэдээлэл хуваалцана. Үүнд:

  • Хэрэв таны КОВИД-19-ийн шинжилгээ эерэг гарвал эрүүл мэндийн байгууллагаас танд 8 оронтой код илгээнэ. Энэ кодыг “КОВИД-19 ЭРСДЭЛ” системд та өөрөө оруулснаар тантай сүүлийн 14 хоногт ойр байсан хүмүүсээс зохих шалгуурын дагуу халдвар авах өндөр эрсдэлтэй буюу таниас шинжилгээ авсан үетэй ойрхон үед тантай ойрын зайнаас удаан хугацаанд харилцсан хүмүүст Bluetooth-ээр солилцсон нууцлал бүхий кодын дагуу анхааруулага мэдээлэл илгээнэ.
  • Хэрэв хэрэглэгчид КОВИД-19-ийн эерэг тохиолдол бүхий хүнтэй ойрын хавьтал болсон тухай мэдээлэл ирвэл систем нь хавьтал болсон өдөр, хугацаа, Bluetooth дохиогоор хэр ойр байсан талаарх мэдээлэл, түүнчлэн түүний нэмэлт мэдээлэл (шинжилгээ, эмнэлзүйн оношлогоо, өөрөө мэдэгдсэн гэх мэт)-ийг хуваалцах болно. Хэрэглэгчийн талаарх бусад мэдээллийг бусадтай хуваалцахгүй болно.

Нууцлалын удирдамжийн дагуу Apple болон Google нь хэрэглэгчийг тодорхойлох мэдээлэл, төхөөрөмжийн байршлын мэдээлэл эсвэл хэрэглэгчийн ойрхон байсан бусад төхөөрөмжийн талаар мэдээлэл авахгүй болно.

Боломжгүй. Apple эсвэл Google энэхүү шийдлийн төслөөс мөнгө олох боломжгүй болно. Нууцлалын зарчмын дагуу хоёр компани хоёулаа системийн ашигладаг өгөгдлийг багасгаж, мэдээллийг боловсруулахдаа хэрэглэгчийн төхөөрөмжид суурилсан болно.

Нийгмийн эрүүл мэндийн байгууллага нь хэн нэгэн өртсөн эсэхийг тодорхойлох параметрүүдийг тогтоодог. Жишээлбэл, COVID-19-т эерэг гэж оношлогдсон хүнтэй ямар хугацаанд хэр зайнаас харилцсан байдлыг үнэлэх цаг хугацаа, орон зай параметрүүдийг тодорхойлж өгдөг. Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс харилцаанд орох хугацааны доод хязгаарыг тогтооно. Ойролцоогоор хол зайд систем нь холбоо барьж буй хоёр төхөөрөмжийн хоорондох Bluetooth радио дохионы татах хүчийг харьцуулдаг. Төхөөрөмжүүд ойртох тусам дохио хүчтэй тэмдэглэгдэнэ. Энэ дохионы хүч нь төхөөрөмжийг хэрхэн барьж байгаа зэрэг хүчин зүйлээс хамааран мэдэгдэхүйц ялгаатай байж болох бөгөөд ингэснээр зөвхөн зайг тооцоолох боломжтой юм.

Нэг удаагийн баталгаажуулах 8 оронтой код бүхий холбоосыг улсын онцгой комиссын нэгдсэн мэдээллийн системээс (https://eruul.gerege.mn) шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүст илгээнэ. Хувь хүмүүс энэхүү мессежийг 8 оронтой кодыг шинжилгээний хариу гарснаас 4 цагийн дотор хүлээн авна. Та хүлээн авсан 8 оронтой кодоо КОВИД-19 ЭРСДЭЛ системд аль болох хурдан хуваалцаж таны ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүйг мэдээлээрэй. Та энэхүү кодыг явуулснаар хэнд ч таны хувийн мэдээлэл болон хаагуур явсан зэрэг бусад хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл очихгүй юм. Энэхүү 8 оронтой кодыг хуваалцсанаар та харин бусад хүмүүсийг цаашид халдвар тараахаас сэргийлж халдварын тархалтыг хумихад чухал хувь нэмэр оруулах юм. Хэрвээ танд 8 оронтой код ирээгүй бол 7777-3773 утсаар холбогдоно уу.

Сүүлийн 14 хоногт тантай ойрхон байсан хүмүүсээс хэн нэг нь коронавирүст халдвар авсан болох нь батлагдсан учраас та КОВИД-19 ЭРСДЭЛ системээс САРС-КоВ-2 вирүсийн халдварт өртсөн байж болзошгүй эрсдэлийн анхааруулга мэдээлэл хүлээн авчээ. Та халдвартай хүнтэй 2 метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд ойрхон байсан учир та халдварт өртсөн байж болзошгүй юм. Тиймээс та өөрийгөө өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хөл хорино уу. Хөл хорионы хугацаанд баримтлах дэглэмийг энд дарж уншина уу (линк оруулах) Та халдварт өртсөн байж болзошгүй тул энд дарж бүртгүүлнэ үү. Энд бүртгүүлснээр тантай холбогдох мэрэгжлийн байгууллагаас холбог дож таныг цаг алдалгүй эмнэлгийн хяналтанд авах юм. САРС-КоВ-2 вирүсийн шинжилгээний цаг захиалгыг (линк оруулах) хийнэ үү.